card

Бидний тухай

Өмгөөллийн “Кэй И Партнерс” нь хувь хүн болон хуулийн этгээдүүдэд мэргэжлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Өмгөөллийн “Кэй И Партнерс” ХХН нь банк санхүүгийн салбарт мэргэшсэн,  тэргүүлэх хуулийн фирм болох, мэргэжлийн бөгөөд чанартай эрх зүйн болон санхүүгийн зөвлөгөөг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зорилгоор анх 2013 онд Өмгөөллийн “Хаш-Эрдэнэ ба Хамтрагчид” ХХН гэсэн албан ёсны нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Өмгөөллийн “Кэй и Партнерс” ХХН нь мэргэжилдээ үнэнч, чадварлаг залуучуудаар багаа бүрдүүлсэн бөгөөд банк, санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, компанийн эрх зүй, уул уурхайн салбарт түлхүү төвлөрөн ажиллаж байна.

Бид ямагт харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн оновчтой санхүүгийн болон эрх зүйн шийдэл олох замаар үйлчлүүлэгчидтэйгээ урт хугацааны түншлэл дээр суурилсан харицааг бий болгохыг эрмэлздэг билээ.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш манай хамт олон Монголын хамгийн анхны хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, Монгол улсын үнэт цаасны зах зээлийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээ бүхий худалдааны хэлцлийг зохион байгуулах, Монголын томоохон компаниудын хаалттай бонд гаргах ажиллагаанд хөндлөнгийн хуулийн зөвлөхөөр оролцох, банк, санхүүгийн салбар дахь том хэмжээний чанаргүй зээлийн асуудал шийдэх зэрэг өндөр ач холбогдол бүхий төслүүд дээр хууль зүйн зөвлөхөөр ажиллаж туршлага хуримтлуулсан.

 

Бидний зорилго

Бидний зорилго бол үйлчлүүлэгчдээ мэргэжлийн өндөр түвшинд, чанартай, нягт нямбай хууль зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.

Манай баг өөрсдийн үйлчлүүлэгчиддээ тэдний ашиг сонирхолд нийцсэн чанартай, түргэн шуурхай хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг.

Бидний өрсөлдөх чадвар

Өмгөөллийн “Кэй И Партнерс” ХХН нь:

  • Монголын Хуульчдын Холбоонд мэргэжлийн хууль зүйн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээр бүртгүүлсэн.
  • Монгол Улсын Санхүүгийн зохицуулах Хороонд “үнэт цаасны зах зээлийн оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрх бүхий хуулийн этгээд”-ээр бүртгэгдсэн.Бидний амжилттай гүйцэтгэсэн төслүүдийн дунд:
  • Noble Resources Limited PTL-ийн синдикат зээлийн гэрээний хэрэг дээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
  • Голомт банкны хаалттай бонд худалдан авах ажиллагаанд хуулийн зөвлөхөөр ажилласан.
  • Virtus Ассет Менежментийг үүсгэн байгуулахад Хууль зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, сангийн анхны танилцуулгыг бэлтгэсэн.
  • Virtus үл хөдлөх хөрөнгийн анхны хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдийн хуулийн болон санхүүгийн зөвлөх.
  • Үнийн дүнг задруулаагүй Хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн асуудлаар Сэнж Сант ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилласан.
  • БНХАУ-н ICBC буюу Хятадын Үйлдвэр, Худалдааны Банкны Монгол дахь Төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулахад хуулийн зөвлөхөөр ажилласан ба тус төлөөлөгчийн газрын хуулийн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Хараат бус байдал ба үйлчлүүлэгчдийн ашиг сонирхлыг эн тэнцүүд үзэх

  • Бид аливаа этгээдээс хараат бусаар ажиллаж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр хууль зүйн цогц бөгөөд ухаалаг шийдэл, дүгнэлт гаргахыг эрмэлздэг.
  • Бид нэг удаагийн хэлцэл бус урт хугацааны түншлэлд суурилсан харилцааг бий болгохыг зорьдог.

Нууцлал

  • Бид үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхол, мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг.

Мэргэжлийн ур чадвар, туршлага

  • Нөхөрлөлийн гишүүн бүр мэргэжлийн өндөр ур чадвартай төдийгүй тухайн салбартаа олон жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд хуульч бүр тодорхой эрх зүйн салбартаа мэргэшиж үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Мөн бид хуульчид болон өмгөөлөгчийн туслахууддаа зориулж тэдний мэргэжлийн ур чадварыг үргэлж дээшлүүлэх зорилгоор тогтмол хууль зүйн сургалтад хамруулдаг. Манай хамт олон хуульчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж гүйцэтгэж буй ажилдаа өндөр хариуцлагатай хандах болно.

Асуудлыг шийдвэрлэх уян хатан арга замыг хайх

  • Бид таны хэрэгцээ, шаардлагад нийцсэн, оновчтой шийдлийг санал болгодог. Манай хамт олон аливаа асуудлыг шийдэхдээ ганцаарчлан шийдвэр гаргах арга замаас илүүтэйгээр багаар ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд эцсийн шийдвэрийг сайтар харилцан хэлэлцэж, санал бодлоо солилцсоны үндсэн дээр гаргадаг.

Гол салбаруудад төвлөрсөн үйл ажиллагаа

  • Бид дараахь салбаруудад төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг: банк, санхүү, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар. Манай үйлчлүүлэгчдийн хүрээнд арилжааны банк, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын банк, даатгалын байгууллагууд, банк бус санхүүгийн байгууллагууд мөн бусад хувийн болон төрийн байгууллагууд багтана.