Тоон гарын үсгийг өмнө нь зөвхөн хуулийн этгээд хэрэглэдэг байсан бол иргэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгодог байгууллагаас/улсын бүртгэлийн байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани/ гэрчилгээ авсны үндсэн дээр хэрэглэх боломжтой боллоо. Хуулийн этгээдийн хувьд тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байх бөгөөд уг цахим тамгыг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.
Түүнчлэн, иргэд тоон гарын үсгээ иргэний үнэмлэхийн санах ойдоо болон гар утас, токен гэх мэтэд байршуулан хэрэглэх боломжтой бөгөөд Монгол улсын иргэн нэг удаа үнэ төлбөргүй тоон гарын үсэг авах ба дараа дараагийн удаад үйлчилгээний хөлстэйгөөр авч эзэмшинэ.
Иргэд хуулийн этгээдийн тоон гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүйгээрээ хэрэглэхэд хялбар байгаагаас гадна цахим гарын үсэг, тоон гарын үсэг нь гэрээ болон баримт бичигт баталгаа болж чадахаар хуульчилагдсан байна.